(ГАМПЫН БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ)
Зиа дандаа блог бичиж байхаар хуулийн төсөл боловсруулж хороон даргаа лоббидож, хороон дарга дүүргийн даргаа, дүүргийн дарга нийслэлийхийг гэсээр яваад их хурлын гишүүнд хүргүүлж хуулийн төслөө батлууланаа. Бүүр батлагдахгүй бол бүх ард түмний онц их хурлаар хэлэлцүүлж батлуулаад хэрэгжүүлнээ. Тэхдээ эхлээд тэр бүх ард түмний онц их хурал зарлана гэж ярьдаг улсыг олж лоббидох хэрэг гарна л даа.
Төрийн албаны тухай хууль

Энэхүү хуулийн зорилго нь төрийн албанд шинээр орох, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулах, баяжиж хөрөнгөжих, тушаал дэвших, зэрэг төрийн албанаас гархаас бусад асуудлыг зохицуулнаа.

Төрийн албанд шинээр орох этгээдэд тавигдах шаардлага:

Энэхүү этгээд нь төрийн албанд дундаас дээд түвшиний албан тушаалтай дарга нарыг таньдаг байх, тэдгээрийн хамаатан садан байх, төрийн өндөр албан тушаалд орхыг хүсвэл дээрхээс гадна мөнгө бэл бэнчин сайтай байх. Дээрх шаардлагыг хангасан бол мэдлэг ур чадвар төдийлөн онц биш болно.

Төрийн албан хаагчдын эрх үүрэг.

- Өгөгч этгээдийг хохироолгүй, бусдад мэдэгдэлгүй бага сага мөнгө болон бараа үйлчилгээ авч сурах.

- Төрийн унаа, байр, компүүтэр, интернэт, мөнгө гээд бүхий л зүйлийг хувийн асуудалдаа ашиглаж сурах. Зөвхөн иргэдийн гар хараад байлгүй төрийн татварын мөнгө гээчийг зөв зарцуулж сурах. (дээрх 2-ийг дагаж мөрдөхгүй бол төрөөс баталгаатай цалин өгж чадахгүйг онцгой анхаарна уу)

- Дээд тушаалын албан тушаалтанд сайхан сэтгэгдэл төрүүлж, туслаж дэмжиж, хувийн ажилд нь ч туслаж байх, тэдгээрийн элдэв өгөлцөж авалцаж буй асуудлыг чандлан нууцалдаг байх. (ингэхгүй бол тушаал дэвших битгий хэл халагдах аюулд учрах аюултайг анхаарна уу)

- Ижил түвшиний албан тушаалтануудыг өөг олж дээш нь мэдүүлж төрийн үйл хэргийн алдаа оноог арилгах. (тэд хамгийн гол өрсөлдөгч шүү)

- Ажилийнхаа хажуугаар хувийн асуудлаа сайн амжуулж сурах, ер нь хувийн ажилын хажуугаар ажилаа хийж сурах. (төр зав зай төдийлөн өгөх боломжгүй байдын шүү)

- Дор нь шийдэж болох асуудал байсанч маргааш нь шийдэх. Нэг өдрийн дотор ямарч шаанс гарч ирээ билээ. Асуудлаа шийдүүлэх гэж буй этгээд ямар ч санаа оноотой болоо билээ.
- Төрийн салбар бүрээс танилтай болох. Эдгээр нь нь хувийн болон хувьсгалын олон асуудалд тус болно.

- Зөвхөн батлагдсан журам дүрэм мөрдөх гэж улайрхаасаа өмнө танил талруугаа утасдах, танил тал хайх нь хамгын хурдан арга гэдгийг анхаарах.

- Одон, мидал, цол, гуншин авахаас ичихгүй, бүүр өөрийгөө тодорхойлж сурах

- Аль нэг намд элссэн байх, бүүр нам доторх аль нэг бүлэглэл, фраакцын хэн нэгэнээр дамжуулж онцгой дотно холбоо тогтоосон байх.

Эдгээрийг ягштал биелүүлдэг этгээдийг төрийн жинхэнэ өөрийгөө авч явж чадахуйц авяас чадвартай албан хаагч гэнээ.

Иймэрхүү хуулийн төсөл болчлоо. Одоо батлуулах үлдлээ. Миний энэ хууль амьдрал дээр байгаа харилцааг хуульчилж өгсөнөөрөө амьдралд хамгийн ойрхон, хэрэгжихүйц бус хэрэгжиж буй хууль юмаа. Одоо батлуулах л үлдээд байна. Угаасаа ямарч хүн төрийн байгууллагад ороод ийм л болдог шүү дээ. Угаасаа оршихуу эс оршихуу болоод явчдаг хойно доо.

Хүн төрөхдөө цав цагаан төрдөг. Ямар ч тогтолцоо цагааныг хар болгох чадалтай билээ. Эсвэл харийг цагаан.